images

“Парис 2024": Сурагчдын дунд зарласан комик номын уралдаан сунгагдлаа

Н.Ариунсайхан

Чихэнд чимэгтэй

2024-05-30


   Монголын үндэсний Олимпын хороо, Монгол-Францын төвөөс хамтран Олимпын наадмыг угтаж “Парис 2024“ сэдэвт комик номын уралдааныг ЕБС-ийн сурагчдын дунд зарласан билээ. Уралдааны бүртгэл тавдугаар сарын 20-нд дууссан боловч нэг сараар сунгагдаж, бүтээлийг биетээр болон цахим хэлбэрээр ирэх сарын 20-ны өдрийг дуустал хүлээн авахаар болжээ. Шалгарсан бүтээлүүдийг Олимпын наадмын үеэр Парис хотноо дэлгэн олон улсын тамирчин, дасгалжуулагч, оролцогчдод үзүүлэх ажээ.

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.